"Алтан ураг" хамтлаг анхны бие даасан тоглолтоо хийнэ

Монголын анхны folk rock хамтлаг болох “Алтан ураг” хамтлагийн анхны бие даасан “Бөртэ чонийн хархираа” хэмээх тоглолт ирэх сарын 8-нд “UB palace”-ийн концертийн их танхимд болох гэж байна. Тоглолтонд “Харанга”, “Чингис хаан”, “Нисванис”, “Fire”, дуучин С.Наран зэрэг хамтлаг дуучид оролцохоос гадна ДБЭЧ-ийн симфони найрал хөгжимчид оролцох юм байна.
"Алтан ураг" хамтлаг өмнө нь гадаадын улс орнуудад тоглолт хийж байсан ч эх орондоо бие даасан тоглолтоо хийж байгаагүй юм. Мөн энэ оны 5 сарын 17, 18 нд Чехийн Чехомор хамтлагтай хамтран тоглолт хийсэн нь манай улсад оршин суугаа Чехийн иргэд...



