24567 Flymusic

Avril's guitar

бичсэн: Tink , 2009-10-30,15:22
төрөл:хэв маяг
сэтгэгдэл: |

The Lemons "Asian beat"-д оролцоно

бичсэн: Tink , 2009-10-30,15:15
Азийн амьд хөгжмийн "Asian Beat"наадамд хамгийн шилдэг хамтлагууд оролцож, шилдгийг нь шалгаруулдаг уламжлалтай. Манай улсын хувьд энэ жил "Лемонс" хамтлаг оролцох бөгөөд "Asian beat" наадам ирэх сарын 6-9 ний хооронд Япон улсад болох юм байна.
"Asian beat" амьд хөгжмийн наадамд Азийн 20 гаруй орны хамгийн шилдэг гэсэн амьд хөгжмийн хамтлагууд оролцох юм.
Харин манай улс Coken beat наадмаас шалгарсан хамтлагуудыг явуулдаг бөгөөд өнгөрсөн жилүүдэд Булсара, Зүгээр л, Чоно зэрэг хамтлагууд оролцож байсан юм.


...

А sound хамтлаг хоёр дахь цомгийнхоо ажилд оржээ

бичсэн: Tink , 2009-08-17,15:43

 
А sound хамтлаг хоёр дахь цомгийнхоо ажилд орсон байна. Шинэ цомог 10 гаруй дуутай гарах бөгөөд одоогийн байдлаар 6, 7 н дуугаа бэлэн болгоод байгаа юм байна. Харин 9 сарын эхээр бичлэгтээ орох гэнэ. Энэ удаад анхны  RELEASE цомогт хамтарч ажилласан Рагутай хамтран ажиллах юм байна. Мөн  шинэ цомгийн талаар үүнээс илүү нарийн мэдээлэл байхгүй боловч 10 сарын үеэр сонсогчдынхоо гарт очих байх гэдгийг хамтлагийнхан хэлж байсан.
 

...

Playtime 2009 наадмын сонин сайхнаас

бичсэн: Tink , 2009-08-17,14:47
Playtime 2009 наадам сайхан болж өнгөрлөө. 
  • Энэ жилийн наадамд L Guards хамтлаг үнэхээр галзуу байсан. Эхний өдөр эхэн хавир гарсан L Guards хамтлаг тайзны өмнө үзэгчдийг цуглуулж чадсан юм. Тэд жинхэнэ панк хэмнэлийг мэдрүүлсэнээс гадна шинэ цомгоо удахгүй гаргана гэдгээ хэлж байсан. Мөн Playtime наадмыг үзэхээр ирсэн гадаадын иргэд ихээхэн байсан бөгөөд тэдний дундаас L Guards  хамтлагийн фэнүүд болох японы иргэд L Guards хамтлагийнхантай уулзаж байгаа харагдсан. 
  • Энэ жилийн Playtime наадмыг дахиад л Nomads хамтлагийн дуучин хөтөлсөн. Сайн хөтөлсөн үгүйг нь мэдэхгүй  ямартаа ч түрүү жилийнхээ...

А sound хамтлаг 3 жилийн ойгоороо хандивын тоглолт хийнэ

бичсэн: Tink , 2009-08-17,14:01

 
A sound  хамтлаг гурван жилийн ойгоо энэ сарын 22-нд тэмдэглэх гэж байна. Гурван жилийн ойн тоглолтоо ашгийн бус буюу хандивын тоглолт маягаар зохион байгуулж цөөхөн фенүүдтэйгээ тэмдэглэх юм байна. Энэхүү хандивийн тоглолтийг A-Sound хамтлаг  Hi-Fi records,  "Манлайлагч XXI зуун" төрийн бус байгууллага болон  A-Sound хамтлагийн албан ёсны фэн клубтай хамтран зохион байгуулж байгаа юм. Тоглолтын билетний үнэ 30000 төгрөг бөгөөд энэхүү билет нь фэн клубын гишүүнчлэлийн карт юм байна. Энэхүү картыг авсанаар дараа дараагийн зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаанд хөнгөлөлттэй оролцох боломжто...