31814 Flymusic

The Lemons хамтлагийн шинэ цомог амжилттай явна

бичсэн: Tink , 2009-07-09,13:40


The Lemons хамтлагийн хоёр дахь "Залуу Ленингийн ойролцоо 3н давхарт" цомог амжилттай явж байна. Гарсан цагаасаа эхлэн Hi-Fi Records-н борлуулалтаараа тэргүүлж буй 10н цомогт орсон бөгөөд одоогийн байдлаар 4-р байранд ороод  байгаа юм. Мөн шинэ цомгийнхоо хэд хэдэн дуундаа клип хийлгэсэн бөгөөд "Залуу Ленингийн ойролцоо 3н давхарт" цомогт орсон "Байсан дуу" Hi-Fi радиогийн топ 10 дууны 1-р байранд орж, Hi-Fi chart шилдэг 30н дууг тэргүүлээд байгаа юм. Мөн The Lemons хамтлаг хоёр дахь тоглолтоо 9 сард хийх сураг дуулдаад байгаа юм.

sex rock


Алдагдсан аялгуу



83....86

...

Энэ жилийн "Playtime" наадам өндөр шалгууртай

бичсэн: Tink , 2009-07-08,12:40


"Playtime" 2009 амьд хөгжмийн наадам 8 сарын 1, 2 нд Монгол шилтгээнд болох билээ. Энэ жилийн хувьд шилдэг 30 хамтлаг урилгаар болон бүртгэлээр оролцох юм. Тиймээс энэ жилийн наадамд оролцохыг хүсч байгаа хамтлаг дуучдад нэлээд өндөр шаардлага тавьж байгаа юм байна.  Наадамд оролцохыг хүсэгч хамтлагууд өөрсдийн 6-с доошгүй уран бүтээлтэй, бэлтгэл сайтай, тоглолтын ур чадвар өндөртэй, урсгал харгалзахгүйгээр хамгийн гол нь амьдаар дуулдаг байх шаардлагатай юм. Хэрвээ энэ шаардлагыг хангаж байвал Hi-fi radio 98,9 дээр очиж бүртгүүлж болохнээ.
...

L-GUARDS хамтлагийн анхны цомог удахгүй гарна

бичсэн: Tink , 2009-07-08,11:51



L Guards хамтлагийн анхны цомог удахгүй гарна. Шинэ цомгийн нэрийг "Түс тас түмпэн шанага" гэж яригдаж байсан ч хамтлагийнхан цомгоо "Жинхэнэ панк" гэж нэрлэхээр болжээ. Анх 2004.06.25нд байгуулагдсан L Guards хамтлаг Asian Punk Rock урсгалаар тоглодог бөгөөд манай панк  урсгалаар тоглодог цөөхөн хамтлагуудын нэг юм. Тиймээс шинээр гарах гэж буй "Жинхэнэ панк" цомгоос жинхэнэ панк хэмнэл, панк дугаралтыг мэдэрч болох юм.
"Жинхэнэ панк" цомогт 14 дуу багтсан бөгөөд Дооёо,
Angel, зөрүүд бүсгүй, түс тас түмпэн шанага зэрэг дуунууд клиптэй бөгөөд цомгийнхоо бусад дуугаа клипжүүлэх ажилдаа ороод ба...

Энэ жилийн "Coken beat" наадам ямар болох бол!

бичсэн: Tink , 2009-07-06,13:49
 

Манай амьд хөгжмийн томоохон наадмуудын тоонд  “Coke’n Beat”  наадам яах аргагүй орно. Өнгөрсөн жилүүдийн   “Coke’n Beat” амьд хөгжмийн наадамд дан ганц амьд хөгжмөөр тоглодог хамтлаг дуучид оролцож, тэднээс шалгарсан шилдэгийн шилдэг хамтлаг монгол улсаа төлөөлж "Asian beat" азийн наадамд оролцдог уламжлалтай. Урьд жилүүдийн ялагчид болох Булсара, Чоно, Зүгээр л хамтлагууд  "Asian beat" азийн наадамд оролцож монголын рок хөгжмийн урлаг хэрхэн хөгжиж байгааг харуулаад ирсэн.
Харин энэ жил буюу дөрөв дэх удаагаа  зохион байгуулагдах гэж буй “Coke’n Beat”  наадам зөвхөн рок гэлтгүй олон төрөл ...

Төстэй байна уу?

бичсэн: Tink , 2009-07-06,13:45
 
A sound
Radiohead


төрөл:хэв маяг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих