бичсэн: Tink , 2009-10-30,15:15
Азийн амьд хөгжмийн "Asian Beat"наадамд хамгийн шилдэг хамтлагууд оролцож, шилдгийг нь шалгаруулдаг уламжлалтай. Манай улсын хувьд энэ жил "Лемонс" хамтлаг оролцох бөгөөд "Asian beat" наадам ирэх сарын 6-9 ний хооронд Япон улсад болох юм байна.
"Asian beat" амьд хөгжмийн наадамд Азийн 20 гаруй орны хамгийн шилдэг гэсэн амьд хөгжмийн хамтлагууд оролцох юм.
Харин манай улс Coken beat наадмаас шалгарсан хамтлагуудыг явуулдаг бөгөөд өнгөрсөн жилүүдэд Булсара, Зүгээр л, Чоно зэрэг хамтлагууд оролцож байсан юм.
...
бичсэн: Tink , 2009-08-17,15:43
А sound хамтлаг хоёр дахь цомгийнхоо ажилд орсон байна. Шинэ цомог 10 гаруй дуутай гарах бөгөөд одоогийн байдлаар 6, 7 н дуугаа бэлэн болгоод байгаа юм байна. Харин 9 сарын эхээр бичлэгтээ орох гэнэ. Энэ удаад анхны RELEASE цомогт хамтарч ажилласан Рагутай хамтран ажиллах юм байна. Мөн шинэ цомгийн талаар үүнээс илүү нарийн мэдээлэл байхгүй боловч 10 сарын үеэр сонсогчдынхоо гарт очих байх гэдгийг хамтлагийнхан хэлж байсан.
...
бичсэн: Tink , 2009-08-17,14:01
A sound хамтлаг гурван жилийн ойгоо энэ сарын 22-нд тэмдэглэх гэж байна. Гурван жилийн ойн тоглолтоо ашгийн бус буюу хандивын тоглолт маягаар зохион байгуулж цөөхөн фенүүдтэйгээ тэмдэглэх юм байна. Энэхүү хандивийн тоглолтийг A-Sound хамтлаг Hi-Fi records, "Манлайлагч XXI зуун" төрийн бус байгууллага болон A-Sound хамтлагийн албан ёсны фэн клубтай хамтран зохион байгуулж байгаа юм. Тоглолтын билетний үнэ 30000 төгрөг бөгөөд энэхүү билет нь фэн клубын гишүүнчлэлийн карт юм байна. Энэхүү картыг авсанаар дараа дараагийн зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаанд хөнгөлөлттэй оролцох боломжто...
бичсэн: Tink , 2009-07-09,13:40
бичсэн: Tink , 2009-07-08,12:40
"Playtime" 2009 амьд хөгжмийн наадам 8 сарын 1, 2 нд Монгол шилтгээнд болох билээ. Энэ жилийн хувьд шилдэг 30 хамтлаг урилгаар болон бүртгэлээр оролцох юм. Тиймээс энэ жилийн наадамд оролцохыг хүсч байгаа хамтлаг дуучдад нэлээд өндөр шаардлага тавьж байгаа юм байна. Наадамд оролцохыг хүсэгч хамтлагууд өөрсдийн 6-с доошгүй уран бүтээлтэй, бэлтгэл сайтай, тоглолтын ур чадвар өндөртэй, урсгал харгалзахгүйгээр хамгийн гол нь амьдаар дуулдаг байх шаардлагатай юм. Хэрвээ энэ шаардлагыг хангаж байвал Hi-fi radio 98,9 дээр очиж бүртгүүлж болохнээ.
...